Европ кино
ХОЁР ЕРТӨНЦИЙН ХООРОНД - ГОО ҮЗЭСГЭЛЭН, ЭД БАЯЛАГ БҮГД МИНИЙХ
Дэлгүүрийн худалдагч Кайло гэнэт эртний Ромд хаягдаж, хог ухаж амь зуудаг гуйлгачин болно. Гэвч түүнд хачирхалтай чадвар нээгдэнэ. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сэтгэлийг татах тусам тэр өнгөрсөн, одоо хоёрын хооронд зорчиж, өнөө цагийн барааг эртний Ром руу авчирч чадна. Хог ухаж явсан гуйлгачин энэ боломжийг ашиглаад хэр хол явах бол?
ЗҮРХ ХУЛГАЙЛАГЧ
Хулгайч бүсгүй санамсаргүй мафийн толгойлогчийн амийг аврах болно. Харин мафийн толгойлогч түүнийг зүгээр орхихыг хүссэнгүй. Учир нь бүсгүй Робертын амийг зүгээр ч нэг авраад зогсохгүй түүний 1 сая долларын үнэтэй цагийг хулгайлчихсан байх нь тэр. Харин яг ийм чадвартай бүсгүй мафийн толгойлогчид маш их хэрэгтэй байсан юм...
САЙЖРУУЛАГЧ ЭР
Этан Кросс гэх ядуу залуу аянганд цохиулсанаас болж гартаа ер бусын хүчтэй болдог. Түүний хүрсэн бүхэн эцсийн хязгаартаа хүртэл шинэчлэгдэн сайжруулагддаг байна. Үүнийг нь санамсаргүй мэдсэн залуу сошиалд тавьсанаар түүний араас зүсэн зүйлийн гарууд ашиглахаар хөөцөлдөж байх зуур энэ бүхний нарийн учир тайлагдаж тэрээр ганцаараа ийм чадвартай биш гэдгээ мэддэг. Цааш хэрхэн сонирхолтой өрнөхийг энэ киноноос үзээрэй.
ГАЛЗУУ АЛЬФАГИЙН ОЛЗНЫ ХҮН
Өмнөх амьдралдаа Айрис сүй тавьсан Тристанд бүх зүрх сэтгэлээрээ итгэж, түүнийг сэтгэлийн хань минь хэмээн боддог байв. Гэвч эцэст нь Тристан, хойд эх, дагавар эгч, тэр ч бүү хэл төрсөн эцэг нь хүртэл түүнээс урваж, Айрис Мөсөн ангалын ёроолд эмгэнэлтэйгээр амиа алдсан юм. Амьдралынхаа сүүлчийн мөчид тэрээр хэрцгий, цусанд шунасан мангас хэмээн цуурдаг домогт Чоно хаан Каэлен өөрийнх нь төлөө бүх овгоо хүйс тэмтрээд, эцэст нь түүний цогцсыг тэврэн амиа егүүтгэхийг харжээ. Дахин төрсөн Айрис Тристаныг алгадаад, Чоно хаан Каэленд өөрөө түрүүлж ойртдог. Энэ шинэ амьдралдаа тэрээр хамгийн аюултай араатныг номхотгохын зэрэгцээ түүний хүчийг ашиглан дайснуудаа нэг нэгээр нь там руу илгээнэ.
АВАРГА БИЕТ ХАТНЫ ХОРИОТОЙ ХҮСЭЛ
Хөлөг онгоцны сүйрлээс болж нэгэн арал дээр орхигдсон Дориан аварга биет эмэгтэйчүүдийн эрх ноёрхдог газарт ирчихдэг. Гэвч овгийн ахлагч түүнийг өөрт нь далайн өгсөн бэлэг гэж үзээд хувийн өргөөндөө авдаг. Үүнд нь бүсгүйчүүд хүндлэлгүй ханддагт нь ундууцаж түүнийг хороохыг оролдож эхэлснээр залуу зугтахаас өөр аргагүйд хүрдэг...
ЗҮРХНИЙ БАРЬЦАА БА ӨШӨӨТ ЦЭЦЭГ
Хайртай залуу болон гэр бүлийнхэндээ урвагдсан Айрис бүсгүй эрх мэдэл, захирагдах ёс, нууцлаг хүсэл тачаалаар дүүрэн хориотой ертөнцөд хөл тавина. Тэнд тэрээр Люсиан хэмээх нууцлаг эрд дурлах боловч атаархуу эгчийнх нь тавьсан харгис урхи тэдний хувь заяаг эргүүлнэ. Хайртай бүсгүйгээ аврахын тулд Люсиан жинхэнэ дүр төрхөө илчлэхээс өөр аргагүй болно.